быстрый займ на карту
Үзсэн: 289

СУРАГЧИД ЛЕКТОР Г.БАНДИЦЭРЭНГИЙН ЛЕКЦИЙГ СОНСЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний олонд танигдсан нэг хөтөлбөр болох “Би хэн бэ” уулзалт чөлөөт ярилцлагыг 11 дүгээр сарын 15-ны өдөр номын өргөөнд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтыг тус номын өргөө дүүргийн 24 дүгээр сургуулийн номын санч Ц.Отгонсүрэнтэй хамтран “Амьдрал ямар сайхан гээч” сэдвийн хүрээнд явуулсан юм. Лектор Г.Бандицэрэн /Чийлаа/-г урьж ирүүлэн 24 дүгээр сургуулийн 8-12 дугаар ангийн 65 сурагчдыг хамруулж, амьдрал ямар үнэ цэнтэйг, эцэг эх үр хүүхдийн хоорондын нандин харилцааны тухай ярьсан нь цугласан хүүхдүүдийн сэтгэлийн нандин утсыг хөндөж, тэдний сонирхлыг гойд татаж байв. Номын өргөөний хамт олон лектор Чийлаатай цаашид хамтран дүүргийнхээ сурагчдад олон сайхан сэдвээр лекц сонсгож, уулзалт зохион байгуулахаар боллоо.

Leave a Reply

  • Facebook