быстрый займ на карту
Үзсэн: 364

ОЮУНЛАГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд математик, мэдээлэл технологийн хичээлийн чанарыг ахиулах, сэтгэлгээний өндөр хурдтай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Оюунлаг Чингэлтэйчүүд” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд “Олонлог Эгзе” сургуультай хамтран өөрсдийн хүч хөдөлмөр, сурлагаараа манлайлан суралцсан дүүргийн 99 сурагчийг мэдээллийн технологиор гүнзгийрүүлэн сургаж байна.

Төслийн явц, сургалтын орчинтой Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЧДЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн ЕБС-иудын удирдлагууд, “Олонлог” сургуулийг  үүсгэн байгуулагч Б.Баясгалан болон Олонлог салбар сургуулиудын удирдлагууд, сурагчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Олонлог” сургуулийг  үүсгэн байгуулагч Б.Баясгалан, “Олонлог Эгзе” сургуулийн багш нар сургалтын үйл ажиллагаа, сурагчдын бүтээсэн цахим бүтээлүүдээс танилцуулж, сурагчид санал, сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

 

Leave a Reply

  • Facebook