быстрый займ на карту
Үзсэн: 258

“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ОРОН НУТГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР” БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Орон нутгийн дэд хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийн хурал 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хурлыг нээж, Чингэлтэй дүүргийн “Жендэрийн салбар хороо” нь дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 дугаар захирамжаар нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/820 дугаар захирамжаар “Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байгааг танилцууллаа.

Ажлын хэсгийн хурлын үеэр Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх багийн ахлагч Ш.Солонго уригдан ирж, Нийслэлийн жендэрийн нэгдсэн бодлого, дүүргүүдийн дэд хөтөлбөр боловсруулах үндэслэл, Нийслэлийн жендэрийн нэгдсэн бодлого болон дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах үйл явцын талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл хийсэн ба Чингэлтэй дүүргийн хувьд Жендэрийн асуудлаар удирдлагуудын дэмжлэг сайн, Орон нутгийн дэд хөтөлбөрөө Нийслэлийн хэмжээнд баталсан анхдагч дүүрэг гэдгийг  онцолж хэллээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook