ACEAH-ийн орнуудын төлөөлөгчид нэг цонхны үйлчилгээтэй танилцлаа

Монгол Улс дахь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын шугамаар10 дугаар сарын 14-16-ны Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын нийгэмлэг (ACEAH)-ийн орнуудын Засгийн газрын 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж “Нэг Цонхны Үйлчилгээ”-ний үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо. Тус ажлын хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр, Хүний аюулгүй байдлын судалгааны төв (ХАБСТ) ТББ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан нэг цонхны үйлчилгээний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Камбож улсын Хөдөө аж ахуйн болон хөдөөгийн хөгжлийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Санн Ватана, Сием Рип мужийн дүүргийн дарга Фос Лок тэргүүтэй Индонез, Камбож, Зүүн Тимор улсын Засгийн газрын 15 төлөөлөгч, Монгол Улс дахь ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын 7, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй зочид, төлөөлөгчид нэг цонхны үйлчилгээний төвтэй танилцаж чиг үүрэг болон дүүргээс хороонд шилжүүлсэн төрийн үйлчилгээ, түүний үр дүн, иргэдийн сэтгэл ханамжийн талаар сонирхож байлаа.

 Засаг дарга Ш.Жаргалсайхан хорооны ерөнхий статистик тоон үзүүлэлт, засаг захиргааны анхан шатны нэгжийн онцлог, нэг цонхны үйлчилгээний төв байгуулагдсаны ач холбогдол, хүндрэл бэрхшээл болон цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар товч танилцуулж харилцан санал солилцлоо.

5

Leave a Reply

  • Facebook