быстрый займ на карту
Үзсэн: 172

“НОМТОЙ БОГЦ” ЯВУУЛЫН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө алслагдсан сургуулиудад үйл ажиллагаагаа хүргэсээр байна. Номын санч Д.Нарантуяа 11 дүгээр сарын 21-ний өдөр 138, 140 дүгээр бага сургуульд “Номтой богц” явуулын номын сангаар үйлчиллээ. Номонд дуртай сурагчдад зориулан бага насны хүүхдүүдийн сонирхдог үлгэр, уран зохиол, танин мэдэхүйн сэдэвт 65 ширхэг номыг 138 дугаар сургуулийн номын санч Д.Ичинхорол, 140 дүгээр сургуулийн номын санч Я.Мөнхжаргал нарт 30 хоногийн хугацаагаар хүлээлгэн өглөө. Тус 2 сургуулийн багш, ажилчид сурагчиддаа эдгээр номыг уншуулахад ихээхэн анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook