Цэргүүдийг хүлээн авлаа

Өнгөрсөн жилийн хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газараас албаа амжилттай хаасан дайчдаа хүлээн авч талархал илэрхийллээ.

Эр цэргийн албаа хаагаад ирсэн залуус маань цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авч ажил хөдөлмөр эрхлэн эх орондоо ихийг бүтээхээр амьралын гараагаа эхлэж байна.

Энэхүү уулзалтын үеэр Цэргийн штаб, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудын төлөөллийг нэг цэг дээр ажиллуулж бичиг баримтын асуудлыг шийдэх, ажлын байраар хангах, мэргэжил олгох, сургалтанд зуучлах ажлыг зохион байгууллаа.

IMG_7632

Leave a Reply

  • Facebook