быстрый займ на карту
Үзсэн: 91

“ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ” УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 1-19 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарт шүүхийн багц хууль, шүүхийн практик, бүтэц, үйл ажиллагаа, төлбөрийн чадваргүй иргэдэд мэдээ, мэдээлэл өгч хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Иргэн таныг сонсъё” уулзалт ярилцлагыг 11 сарын 22-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Уулзалт, ярилцлагын нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үг хэлж, сургалтад амжилт хүслээ.

Шүүхийн багц хууль, шүүхийн практикийн сэдвээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа сэдвээр Хууль зүйн туслалцааны төвийн Чингэлтэй дүүрэг хариуцсан ахлах н.Пүрэвдорж, Шүүх, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, иргэдийн төлөөлөл сэдвээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга П.Ариунбилэг, Шүүхийн үйлчилгээ, нэхэмжлэл хэрхэн гаргах вэ ? сэдвээр Шүүхийн зохион байгуулагч Б.Үүрийнтуяа, Эвлэрүүлэн зуучлал, эвлэрүүлэн зуучлалын маргааны төрөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа сэдвээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Э.Болор нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Тус сургалтад дүүргийн 1-19 дүгээр хорооны  хэсгийн ахлагч, иргэдийн 300 гаруй төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

  • Facebook