быстрый займ на карту
Үзсэн: 94

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7, 8, 18 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БУЛГИЙН УС, ГАЗРЫН ХӨРСНӨӨС НЭВЧИЖ ХӨЛДӨЛТ ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед  ажиллах шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг хуралдан усны барилга байгууламжийн инженер Г.Цэгмидийн ахлуулсан баг  дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн нөхцөл байдалтай газар  дээр нь очиж танилцаж ажилласан.

Ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар Бээжин констракшин ХХК-ийн гүйцэтгэж байгаа бохирын шугамыг ажлыг түр хугацаагаар зогсоож, холбогдох албан тушаалтан нарт үүрэг чиглэл өгсөн.

Дээрх хороодод булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн, тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох,  шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шуурхай ажлыг зохион байгуулан хүнд даацын 8 машин механизм, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж, үүссэн нөхцөл байдлыг арилгах хойшлуулашгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, суваг шуудуу татаж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн, дунд тасганы  6,7,8,9,11 дүгээр гудамжны урд жалганд булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж 400 метр газар хөлдөлт үүссэн.

Баруун тасганы А гудамжны жалганд булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж 600 метр газар хөлдөлт үүссэн. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн усны ундаргын төвшин нэмэгдсэн. Нөхцөл шалтгаан нь Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар Бээжин констракшин ХХК-ийн гүйцэтгэж  буй дахин төлөвлөлтийн бохир усны шугам хоолойн ажил хийгдэж газрын хөрсийг 4 метрийн хэмжээтэй ухаж 3х3 хэмжээтэй гүний  худгийн бетонон хана барьж байгаа тул хананы хажуу хэсгээс усны ундарга нэвчсэн. Усыг зайлуулах зорилгоор ус сорох помп ашиглан Тасганы А гудамжны жалгаруу урсгаж байгаа нь хөлдөлт үүсэж нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Leave a Reply

  • Facebook