быстрый займ на карту
Үзсэн: 69

ЦАГДААГИЙН 1 ДҮГЭЭР ХЭЛТСИЙН УДИРДЛАГУУД ,АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦ”-ИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоог идэвхжүүлэх, улмаар дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг сурталчлах, гэр хорооллын айл өрх амьдралын хэв маягаа өөрчлөх, утаагүй, цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зохих мэдлэг олгох, бодит мэдээлэл хүргэх ажлыг шинээр байгуулагдсан “Мэдээлэл Инновацийн Төв” – д тогтмол зохион байгуулж байна.

Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн удирдлагууд ,ажилтан, албан хаагчид санаачлан төвийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг 11 сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол оролцож “Мэдээлэл Инновацийн Төв” – ийн үйл ажиллагааны зорилго, дүүргийн хэмжээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Улс, Нийслэл, Дүүрэг болон Гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслийн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook