быстрый займ на карту
Үзсэн: 105

САНХҮҮГИЙН АЛБАН ХААГЧДЫН “СПОРТ НААДАМ-2018” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй дүүргийн санхүүгийн албан хаагчдын “Спорт наадам-2018” тэмцээн 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Санхүүгийн албан хаагчид дартс, софт волейбол, хөгжөөнт буухиа, нисдэг таваг гэсэн спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Дартсын төрөлд:
Нэгдүгээр  байр Б.Даваадолгор ахлагчтай 7 дугаар баг

Хоёрдугаар байр Г.Должинсүрэн ахлагчтай 2 дугаар баг

Гуравдугаар байр Э.Бямбасүрэн ахлагчтай 6 дугаар баг

Софт волейболын төрөлд:

Нэгдүгээр  байр Г.Должинсүрэн ахлагчтай 2 дугаар баг

Хоёрдугаар байр Б.Лхагвасүрэн ахлагчтай 6 дугаар баг

Гуравдугаар байр О.Гэрэлчимэг ахлагчтай 5 дугаар баг

Хөгжөөнт буухиа төрөлд:

Нэгдүгээр  байр С.Даваасүрэн ахлагчтай 7 дугаар баг

Хоёрдугаар байр Д.Анхтуяа ахлагчтай 3 дугаар баг

Гуравдугаар байр Ц.Даваасүрэн ахлагчтай 6 дугаар баг

Нисдэг таваг төрөлд:

Нэгдүгээр  байр Ж.Мөнхбаяр ахлагчтай 7 дугаар баг

Хоёрдугаар байр С.Даваасүрэн ахлагчтай 7 дугаар баг

Гуравдугаар байр Д.Норжмаа ахлагчтай 5 дугаар

Багийн нийлбэр дүнгээр:

Нэгдүгээр байр Г.Должинсүрэн ахлагчтай 2 дугаар баг

Хоёрдугаар байр  С.Даваасүрэн ахлагчтай 7 дугаар баг

Гуравдугаар байр Ц.Даваасүрэн ахлагчтай 6 дугаар баг тус тус шалгарч цом, алт, мөнгө, хүрэль медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.Шилдгүүдийн шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар гардуулж өгөв.

 

 

Leave a Reply

  • Facebook