быстрый займ на карту
Үзсэн: 108

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7, 8, 18 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БУЛГИЙН УС, ГАЗРЫН ХӨРСНӨӨС НЭВЧИЖ ХӨЛДӨЛТ ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед  ажиллах шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулсан бүрэлдэхүүн дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн, тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох,  шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн газар  болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн, дунд тасганы  6,7,8,9,11 дүгээр гудамжны урд жалга, Баруун тасганы А гудамжны жалганд булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн 600 метр  талбайг хүнд даацын 4 машин механизм, 20 ажилтан, албан хаагч, 18 дугаар хороо Яргайтын 33 дугаар гудамжны 800 метр талбайг 5 машин механизм, 38 ажилтан, албан хаагч, холбогдох дарга удирдлагуудын хамтаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр нийт хүнд даацын 9 машин механизм, 58 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж, үүссэн нөхцөл байдлыг арилгах  хойшлуулашгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлон, цэвэрлэж  тус хороонд байрлах далан сувагт зөөж тээвэрлэн, суваг шуудуу татаж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33 дугаар гудамжны 13 тоот хашаанд оршин суугч иргэн Р.Цэрэн-Ойдов, Л.Лувсанжамц нарын 2 айлын гэрийн шалан доороос булгийн ус нэвчиж хөлдөлт үүссэн тул нүүлгэн шилжүүлж тус гудамжны 22 тоот хашаанд зөөж тээвэрлэн ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook