быстрый займ на карту
Үзсэн: 147

ЯПОН УЛСЫН ХОККАЙДО МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Япон улсын Хоккайдо мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төлөөлөгчдөд дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар товч танилцуулж цаашид нийтийн биеийн тамирын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцов.

Мөн төлөөлөгчид дүүргийн 10 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 1000 хүний суудал бүхий “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”-ын барилгын ажил, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчлах, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх зорилготой “Мэдээлэл, инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Leave a Reply

  • Facebook