быстрый займ на карту
Үзсэн: 142

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Зөвлөгөөний эхэнд ЧДЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2018 оны 2 дугаар сараас эхлэн Статистикийн хэлтсийн албан хаагчид өөрийн хариуцсан 3 хороо тус бүрд очиж “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-ийн программын баяжилтад хяналт тавьж ажилласны үр дүнд нийт алдааны 97.3%-ийг засварласан. Хүн ам, өрхийн мэдээллийг хэрхэн бүртгэх талаарх ажлын байран дээрх сургалтыг 2018 оны 11 сарын 19-22-ны өдрүүдэд дүүргийн 14,17,18,19 дүгээр хороодын 52 хэсгийн ахлагчид зохион байгууллаа. Үлдсэн хороодын сургалтыг 11 сард багтааж дуусгахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 сарын 24-ний өдрийн А/477 дугаар захирамжаар дүүргийн Тооллогын 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Нийслэлийн Тооллогын комиссын төлөвлөгөө батлагдаж бэлэн болсны дараа дүүргийн Тооллогын комиссын хурлыг зохион байгуулж тооллогын төлөвлөгөөг батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч, дутагдал гаргасан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцон ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны “Томуу, томуу төст өвчинтэй  тэмцэх сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/73 тоот тушаал батлуулан ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тасаг нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулж, мэдрэл, уламжлалтын тасгийн 58 ор, хүүхдийн тасгийн ажилбарын бус 12 өрөөг суллаж нийт 70 орны нөөцийг бэлдэн төлөвлөсөн. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт үндсэн 75, хүүхдийн эрчимт эмчилгээ 5, нэмэлтээр 40 ор дэлгэн нийт 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид шаардлагатай тохиолдолд дэлгэх 20 ор нөөцөд байна.

Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын хурлын дэд хороо хурлаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага  идэвхтэй оролцох, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуйн, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах, Нийслэлийн хэмжээнд “Хүүхэд өдөр өнжүүлэх”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад орчны эрүүл, ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдал, бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгчээ.

Томуу, томуу төст өвчин болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд хүргэх, Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд байгууллагуудын эргүүл, жижүүрүүд онцгой анхаарч ажиллах, Дүүргийн хэмжээнд ажиллахгүй байгаа камерыг хэвийн ажиллагаатай болгоход анхаарч ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө. Мөн дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул “Хотын хөгжлийн индекс” сэдвээр мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook