быстрый займ на карту
Үзсэн: 127

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД “НАМРЫН УЯНГА” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын секц, номын сан, дүүргийн Хүүхдийн номын өргөө хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын уянга” яруу найргийн наадмыг 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Сурагчдыг уран зохиолын хичээлд идэвхжүүлж, ном унших сонирхол, хүсэл эрмэлзэлтэй болгох, үгийн урлагт суралцах, эх хэлээрээ зөв ярьж бичиж сургах зорилготой энэхүү наадамд тус сургуулийн 7-12 дугаар ангийн 31 сурагч уран бүтээлээ сойж, шалгарсан сурагчид Чингэлтэй дүүргийн “Хүрэл тулга“ яруу найргийн наадамд оролцох эрхтэй болох юм. Наадмыг тус сургуулийн Монгол хэл уран зохиолын багш, номын санч нар шүүн явууллаа.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook