быстрый займ на карту
Үзсэн: 211

СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын инженерийн болон дэд бүтцийн хангамжийг сайжруулахаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шийдэл бүхий “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон айл өрхүүдийн шугам сүлжээний холболт, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажлын явцтай дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцлаа.

Дэд бүтцийн төвийн цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэгч “BAUHAUS” ХХК – ны Зөвлөх багийн инженер техникийн ажилтнууд ХБНГУ – аас хүрэлцэн ирж угсралтын ажилд хамтран оролцож байна. Энэхүү “Дэд бүтцийн төв” – ийн төсөлд 220 өрх айл хамрагдаж байгаа бөгөөд дийлэнхи нь шугам сүлжээнд холбогдох бэлтгэлээ хангасан төдийгүй тодорхой хэсэг нь холболтоо хийлгэсэн байна. Төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж утаагүй цэвэр тохилог орчныг бүрдүүлэхэд айл өрх, иргэн бүрийн идэвх оролцоо, санаачлага хамгийн чухал бөгөөд нэлээдгүй өрхүүд амины сууцаа шинэчлэн барих, сэргээн засах, өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн боломжоор хийсэн байлаа.

 

Leave a Reply

  • Facebook