быстрый займ на карту
Үзсэн: 50

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ “БИДНИЙ ОРОЛЦОО-БИДНИЙ ХӨГЖИЛ” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж энэ жил “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Эл өдрийг угтан 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл дүүргийн хэмжээнд “Бидний оролцоо-бидний хөгжил” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үндэсний болон нийслэлийн хөтөлбөрүүдийн талаар сургалт, сурталчилгаа, өдөрлөг, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өртөж болзошгүй гэмт хэрэг тэдгээрээс урьдчилан сэргийлэх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн нэгдсэн үйлчилгээ, тэтгэмж тэдгээрийг авахад бүрдүүлэх материал”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”, “Өрхийн төсөв”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлыг хангахад тэдний оролцоо” зэрэг сэдвүүдээр 1, 5, 6 дугаар хороодод сургалт зохион  байгуулж хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй иргэнийг хамрууллаа. Цаашид бусад хороодод тус сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэрээр айлчлах” үйл ажиллагааг зохион байгуулж, эрүүл мэндийн зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж бусад үйлчилгээнд холбон зуучилж ажиллалаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Алтан намар” урлагийн наадмыг зохион байгуулж 7 хүүхэд оролцсоноос шилдгээр шалгарсан 3 хүүхэд Нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урлагийн наадам”-д оролцож 11 настай Б.Мичид уран уншлага, гоцлол хөгжим төрөлд тус тус дэд байр, 12 настай Б.Батчөдөр уран уншлагын төрөлд тусгай байрыг эзэлсэн байна.

Leave a Reply

  • Facebook