Хоггүй гудамж Хоггүй хороо” болзолт уралдаанд 2-р байранд шалгарлаа

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Хотын гудамж-Миний нутаг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шилдэг тохижилттой аж ахуйн нэгж байгууллага, Шилдэг арчлагч байгууллага шалгаруулж, “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг дүгнэн шагнаж урамшууллаа.

            Тус болзолт уралдаанд Чингэлтэй дүүрэг хоёрдугаар байр эзэллэж мөн шилдэг арчлагч байгууллагаар Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК шалгаран, зам талбайн үйлчлэгч, ачигч,  жолооч нийт 3 хүн шилдэг ажилтнаар шалгарсанаар гадаадад аялах эрхийн эзэд боллоо.

            Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгжээр Чингэлтэй дүүргийн “Нарантуул трейд” ХХК хоёрдугаар байрт шалгарсан.

           Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Анкарагийн гудамжны энэхүү баяр 2 дахь жилдээ явагдаж энэ өдөр урлаг соёлын арга хэмжээгээр цалгиж хүүхэд залуус уран зураг сонирхон урлагийн тоглолт үзэж хотын гудамжаа өнгө өнгийн гоёлоор чимсэн сайхан баяр боллоо.

Leave a Reply

  • Facebook