быстрый займ на карту
Үзсэн: 62

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Мэдээлэл Инновацийн төв, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчдын төлөөлөлд агаар, хөрсний орчны бохирдлыг хэрхэн бууруулах, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүд болон, төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцуулах сургалтыг 11 сарын 30 өдөр зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын албан хаагчид, Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн Агаарын хэсгийн ахлах инженер Б.Бархасрагчаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Мэдээлэл инновацийн төвд “Монгол базальт” ХХК, “Атмор” ХХК, “Монватт” ХХК, “Нинж зан” ХХК, “Ултрасоник” ХХК зэрэг 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлийн халаалт, дулаалгын систем, барилгын дүүргэлт, гадна, дотор өнгөлгөөний материал, био суултуур, гадна тохижилтын материалууд зэрэг 60 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд дэлгэн толилуулж байна.

Leave a Reply

  • Facebook