быстрый займ на карту
Үзсэн: 1194

ХОРООДООР ХҮРГЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ НЭМЭГДЛЭЭ

Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. Иргэд үйлчилгээ авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг учраас НЗДТГ-аас нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ХУД-ын 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, СХД-ын 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороодод үйлчилгээг байршуулаx ажлыг хийсэн байна. Энэхүү ажлын нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд боллоо.

Үйлчилгээ үзүүлдэг хороодын тоог ирэх онд нэмэxээр төлөвлөж байна. Ингэxдээ иргэдийн xэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний чанар xүртээмжийг сайжруулаx бодлогыг барьж байгаа юм.

Тус ажлыг Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Азийн сангийн xэрэгжүүлж байгаа Xотын Засаглалыг сайжруулаx төсөл дэмжин ажиллаж байна. Ингэснээр програм xөгжүүлэлт, шуудан xолбоог сайжруулаx, ПОС машиныг сууриулуулаx зэрэг ажлуудыг хийж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн Архивын газраас:

  • Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Нотариатын лавлагаа

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас:

  • Иргэний үнэмлэх шинээр авах
  • Иргэний үнэмлэх шинэчлэх
  • Иргэний үнэмлэх дахин авах зэрэг үйлчилгээг эдгээр хороодоор дамжуулан авч болох боллоо.

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороодоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ.

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook