быстрый займ на карту
Үзсэн: 234

ТАРХИНЫ СААЖИЛТЫН СЭРГЭЭН ЗАСЛЫН “АДЕЛИ”, “АТЛАНТ” ЭМЧИЛГЭЭНИЙ ӨМСГӨЛ ХЭРЭГЛЭЖ БУЙ ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн болон нийгмийн хамгааллын тухай хууль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд 2020”, “2017 он Эрүүл мэндийг дэмжих жил”, “2018 он Өрхийн хөгжлийг дэмжих жил” хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, Дэлхийн тархины саажилтын өдөр, Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан Тархины саажилтын чиглэлээр хийж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, Мэдрэл согогийн сэргээн заслын эмчилгээний орчин үеийн шинэ технологи болох “Адели”, “Атлант” эмчилгээний өмсгөлийг танилцуулах, өмсгөл хэрэглэж буй хүүхдүүдэд гарч буй үр дүн, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар танилцуулах өдөрлөг 12 сарын 3-ны өдөр боллоо.

Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын ЭТА-ны сэргээн засах, сувилал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Чингэлтэй”, “Хайлаас” ОНХ-ийн төлөөлөл, Гүүд Нейборс ОУБ-ын “Тахилт” ОНХХ-ийн төлөөлөл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Дүүргүүдийн ЭМТ-ийн Сэргээн заслын эмч нарын төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгөөр “Тархины саажилтын үеийн тулгуур – хөдөлгөөний тогтолцооны эмгэг, хөдөлгөөн байрлалын мэдрэхүйн алдагдлыг засах сэргээн заслын шинэ технологи болох “Адели”, “Атлант” эмчилгээний өмсгөлийг практикт нэвтрүүлэх нь сэдвээр Төлөвлөлт хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Уламбаяр, Чингэлтэй дүүрэгт “Адели”, “Атлант” эмчилгээний өмсгөлийг хэрэглэж буй үр дүн сэдвээр Хүүхдийн амбулаторийн сэргээн заслын эмч Ч.Алтанзул, “Гэгээлэн төв” ТББ-ын үйл ажиллагааны танилцуулгыг “Гэгээлэн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Уянга нар тус тус мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook