быстрый займ на карту
Үзсэн: 58

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОЛОН УЛСЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “БИДНИЙ ОРОЛЦОО-БИДНИЙ ХӨГЖИЛ” АЯНЫГ ӨРНҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж энэ жил “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Эл өдрийг угтан 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл дүүргийн хэмжээнд “Бидний оролцоо-бидний хөгжил” аяныг өрнүүлэн ажиллалаа.  Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа, хөдөлмөрт зуучлах өдөрлөг, спорт өдөрлөг, гэрийн эргэлт, гэрээр айлчлах, холбогдох үйл ажиллагаанд холбон зуучлах зэрэг 20 гаруй арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 1100 гаруй иргэнийг хамруулж ажиллалаа.

Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн болон холбогдох хууль, журмуудыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд дүүргийн Засаг даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр “Эрүүл мэнд-2020”, хөтөлбөр,  “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр, “Боловсрол-2020” хөтөлбөр, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөр, “Хамтдаа хөгжье” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд тодорхой заалт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook