быстрый займ на карту
Үзсэн: 44

“ХУУРТАЙ МӨНХРӨХ АЯЛГУУ-2018” УРТЫН ДУУНЫ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол ардын уртын дууны баялаг өв санг иргэд, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх, сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдсан “Хууртай мөнхрөх аялгуу-2018” уртын дууны уралдаанд Чингэлтэй дүүргийн авьяаслаг сурагчид, ардын авьяастнууд амжилттай оролцлоо.

Энэ удаагийн “Хууртай мөнхрөх аялгуу-2018” уралдааны 10-15 насны ангилалд дүүргийн 57 дугаар сургуулийн сурагч 11 настай Ц.Анужин Гуравдугаар байр, 16-29 насны ангилалд дүүргийн ардын авьяастан н.Шинэсар Хоёрдугаар байрыг тус тус эзэлж, “Шилдэг морин хуурч”-аар дүүргийн Соёлын төвийн морин хуурын багш, МУСТА И.Тэрбиш шалгарсан юм.

  

Leave a Reply

  • Facebook