быстрый займ на карту
Үзсэн: 47

ОРГАНИК ТАРИАЛАНГИЙН УРГАМАЛ ХАМГААЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Органик хөдөө аж ахуй нь сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, биологийн аргаар хортонтой тэмцэх зэрэг аргуудад түшиглэн хөдөө аж ахуй эрхлэх нэгэн хэлбэр бөгөөд сүүлийн жилүүдэд органик газар тариалангийн салбар түлхүү хөгжиж салбарын хууль батлагдан хэрэгжиж байна. Тус ажлын хүрээнд 12 дугаар сарын 4-ний өдөр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Органик тариалангийн ургамал хамгаалал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, газар тариалан эрхэлдэг 35 иргэнийг хамрууллаа.

Сургалтаар “Органик тариалангийн ерөнхий зарчим”, “Органик тариалангийн ургамлын өвчинтэй тэмцэх арга”, “Органик тариаланд хог ургамалтай тэмцэх”, “Хөнөөлт шавжтай байгальд халгүй аргаар тэмцэх”, “Органик био бордоог бэлтгэх технологи”, “Органик тариаланд сэлгээний нөлөө”, “Хөнөөлт мэрэгч амьтад, тэдгээрийн тэмцэх арга” зэрэг сэдвүүдээр бүрэн мэдлэг олгож сертификат гардуулав.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook