быстрый займ на карту
Үзсэн: 86

“ЭЕРЭГ БОЛ ГОЁ. ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ” УРИАН ДОР “ЦАГААН ТУУЗТАНЫ ХӨДӨЛГӨӨН”-Д НЭГДЛЭЭ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Чингэлтэй дүүрэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд 1-19 дүгээр хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, иргэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд  12 дугаар сарын 05-ны өдөр хамт олноороо “Эерэг бол Гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” уриан дор хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook