быстрый займ на карту
Үзсэн: 185

НҮҮДЛИЙН МУЗЕЙ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Монгол цэргийн музейтэй хамтран хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор нүүдлийн музей дэлгэн сонирхууллаа. Арга хэмжээг 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулж  дүүргийн ерөнхий боловсролын 5, 23, 24, 37, 39, 50, 57, 61, 72, 117 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамрууллаа.

Энэ үеэр Халхын голын дайны түүх сургамжийн талаарх лекц яриа таниулга хийсэн нь  онцлогтой боллоо. Нүүдлийн музейн арга хэмжээний нээлтийг өнгөрсөн 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль дээр зохион байгуулсан юм.

Leave a Reply

  • Facebook