быстрый займ на карту
Үзсэн: 78

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 103 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Япон Улсын Засгийн Газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масата Такаока болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 6-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд төслийг санаачлагч Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд оролцож Элчин сайд Масата Такаокад Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын төлөө ихийг хийж бүтээж байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Дүүргийн 17 дугаар хороонд орших 103 дугаар цэцэрлэг нь 1986 онд ашиглалтад орсон бөгөөд энэ хичээлийн жилд 12 бүлэгт 494 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Leave a Reply

  • Facebook