быстрый займ на карту
Үзсэн: 68

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12, 17 ДУГААР ХОРООДЫН НУТАГ ДЭВСГЭРТ БУЛГИЙН УС ГАЗРЫН ХӨРСНӨӨС НЭВЧИЖ ХӨЛДӨЛТ ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/667 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20, 21 дүгээр гудамж, 17 дугаар хорооны Зүрх-Уулын 3 дугаар гудамжны айл өрхүүдийн эзэмшлийн хашаа, гудамжнаас булгийн ус, газрын хөрснөөс нэвчин урссаны улмаас тухайн орчны нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, айл өрхийн хашаа усанд автаж хөлдөлт үүссэн, тус нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учруулах, хөлдсөн мөсний түвшин нэмэгдсэн, халтиргаа гулгаа үүсч иргэд халтирч унах, эрүүл мэндээрээ хохирох, бэртэж гэмтэх, шуурхай албаны автомашин болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн.Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто замын гэрлэн дохио” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн гишүүдээс өгсөн үүрэг чиглэл, мэргэжлийн байгууллагын хяналтанд гүйцэтгэгч байгууллагаас шаардлагатай хүнд машин механизм, техник хэрэгслийг гаргаж,  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 5 хоногийн хугацаанд түргэн шуурхай ажиллаж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20, 21 дүгээр гудамж, 17 дугаар хорооны Зүрх-Уулын 3 дугаар гудамжны айл өрхүүдийн нийт 2 байршил газарт булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн 1.6 километр нийтийн эзэмшлийн гудамж талбай, 5 айл өрхийн эзэмшлийн хашаанд хөлдсөн мөсийг ховхолж үер усны далан руу ачиж тээвэрлэн, 175 тонн хайрга, дайрга асгаж зам талбайг засварлан сэргээж, шинээр 900 метр суваг шуудуу татаж, үер усны далантай холбож, хүнд даацын 10 техник хэрэгсэл, 50 ажилтантайгаар ажиллаж, гэрээнд заасан хугацааны дагуу ажлаа дуусгаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг хангуулж ажилласан.

Дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг, Онцгой байдлын хэлтсээс томилогдсон албан хаагч нар  “Авто замын гэрлэн дохио” ХХК-аас ажил гүйцэтгэж дууссаны дараа дээрх хороодын гудамж талбайг хүлээн авч, актаар гарын үсэг зурж баталгаажуулж ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook