ЦЭРЭГ ТАТЛАГА ЭНЭ САРЫН 17-19-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛЛОО

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг аравдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зарлан дуудах хуудас гардан авсан цэргийн насны залуусын идэвх сайн байсан бөгөөд өөрийн саналаар хугацаат цэргийн албанд мордох хүсэлтэй залуус олон байлаа. Мөн эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, цэрэг татлагын байрыг бэлтгэж, цэргийн алба хаах насны залуучуудад зарлан дуудах хуудсыг хороодоор дамжуулан хүргэх ажлыг дүүргийн Цэрэг татлагын товчоо амжилттай зохион байгуулан ажиллалаа.

3

Leave a Reply

  • Facebook