ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БУЛГИЙН УС, ГАЗРЫН ХӨРСНӨӨС НЭВЧИЖ ХӨЛДӨЛТ ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед  ажиллах шуурхай Ажлын хэсгийн ахлагч Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулсан бүрэлдэхүүн дүүргийн 18 дугаар хороо Булгийн 7 дугаар гудамжинд булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн, тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох,  шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн голомтод  12 дугаар сарын 8-ны өдөр 200 метр зам талбай, суваг шуудууг нийт хүнд даацын 5 машин механизм, 31 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж, үүссэн нөхцөл байдлыг арилгах  хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлон, цэвэрлэж  тус хороонд байрлах далан сувагт зөөж тээвэрлэн, суваг шуудуу татаж, аюулгүй байдлыг хангуулан, ард иргэдэд үер ус, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх 300 ширхэг санамж сэрэмжлүүлэг,  материал тараан ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook