ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 450 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хооронд орших 24 дүгээр сургуулийн Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 450 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын шав тавих ёслол 12 сарын 10-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн 3 дугаар хорооны ИНХ-ын дарга С.Буянхишиг, дүүгийн 3 дугаар хорооны Засаг дарга З.Туяа, 24 дүгээр сургуулийн захирал Т.Нарантуяа, дүүргийн “Эцэг эхийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн С.Мөнхгэрэл, Монгол Улсын Гавьяат багш, ахмад захирал Г.Дашган, Ахмад захирал Ж.Чимэдрэгзэн, 24 дүгээр сургуулийн төгсөгч Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Мягмарсүрэн болон 24 дүгээр сургуулийн багш, ажилтан албан хаагчид, төгсөгчид, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Тус 24 дүгээр сургууль нь одооноос 59 жилийн тэртээ 1960 онд одоогийн гэрлэх ёслолын ордны суурин дээр 2 хүрэн, 2 цагаан байшинд 1-7 дугаар ангийн  635 сурагч, 37 багш, ажилтантайгаар тэр үеийн үлгэр жишээ  3 дугаар сургуулиас өрх тусгаарлан байгуулагдаж байсан түүхтэй.

Leave a Reply

  • Facebook