быстрый займ на карту
Үзсэн: 539

ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН УР АВЬЯАСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжих, манлайлах, харилцан суралцах боломжийг дэмжих, шилдэг багш нарыг тодруулан, сайн туршлагыг түгээх зорилгоор “ХӨГЖМИЙН БАГШ МАНЛАЙЛАЛ” ур авьяасын уралдааныг 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Чингэлтэй дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг, Хэнтий аймгийн цэцэрлэгүүдийн дуу, хөгжмийн нийт 32 багш урлаг уран сайхан, гоо зүйн авьяас, бүтээлч сэтгэлгээ, бүтээмжийн ур авьяас гэсэн 4 төрлөөр авьяас чадвараа уралдуулж шилдгүүдээ тодрууллаа.

Дөрвөн тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу, хөгжмийн багш Г.Хонгорзул, хоёрдугаар байрт ӨМӨЗО-ны Бугат хотын Монгол Үндэстний хүүхдийн цэцэрлэгийн дуу, хөгжмийн багш н.Баянаа, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн дуу, хөгжмийн багш н.Батболд, тусгай байрт Хэнтий аймгийн Бэрх хотын цэцэрлэгийн багш н.Батболд нар тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook