быстрый займ на карту
Үзсэн: 458

ДУЛААЛГЫН АЯНЫ ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Төр захиргааны байгууллагаас 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосон бөгөөд энэ ажлын хүрээнд агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулахад амины сууцыг Базальт чулуун хөвөнгөөр дулаалж тодорхой үр дүнд хүрч болохыг тодорхойлох зорилготой “Дулаалгын аян” – ыг дүүргийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж гэр хорооллын 7 – 19 дүгээр хороо бүрт 1 өрх буюу нийт 13 “Загвар өрх” – ийг бий болгож үндэсний үйлдвэрлэгч “Монгол Базальт” ХК – тай хамтран ажилласан юм. Энэхүү аянд хамрагдсан 13 өрх айлаар 1 жилийн дараа дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол биечлэн очиж танилцахад өрх бүр дулаан алдагдалгүй, түүхий нүүрсний хэрэглээ нь 50 – 70 хувиар буурсан, дулаахан тохилог, олон янзын цэцэг тарьж ургуулсан, дулаалгын ач холбогдлын талаар бодитой тооцоо хийж бусдад сурталчлан ажиллаж байгаа талаар бахархан танилцуулж байлаа.

Leave a Reply

  • Facebook