Засаг даргын нэрэмжит спортын наадам боллоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтан дүүргийн Төрийн ажилтан, албан хаагчдын дунд Засаг даргын нэрэмжит “СПОРТ НААДАМ 2014“ зохион байгууллаа. Уг наадам нь 13 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа бөгөөд идвэхтэй амьдралын  дадлыг хэвшүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Спортын 5 төрлөөр явагдсан тэмцээнд Засаг даргын Тамгын газарын 23 хэлтэс, албадын 17 багийн 1058 төрийн албан хаагч оролцон хүч чадлаа сорьлоо.

1 дүгээр байр Цагдаагийн нэгдүүгээр хэлтэс, 2 дугаар байр Биеийн тамир спортын хороо, 3 дугаар байр Нийгмийн даатгалын хэлтэс багийн дүнгээр бусдыгаа тэргүүллээ.

3 2

Волейбол эрэгтэй:

1-р байр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

2-р байр Онцгой байдлын хэлтэс

3-р байр Цагдаагийн 2 дугаар хэлтэс

 

Волейбол эмэгтэй:

1-р байр Мэргэжлийн хяналтын хэлтэс

2-р байр Татварын хэлтэс

3-р байр Биеийн тамир, спорт хороо

 

Сагсан бөмбөг эрэгтэй:

1-р байр Цагдаагийн 2 дугаар хэлтэс

2-р байр Татварын хэлтэс

3-р байр Онцгой байдлын хэлтэс

 

Сагсан бөмбөг эмэгтэй:

1-р байр Нийгмийн даатгалын хэлтэс

2-р байр Эрүүл мэндийн төв

3-р байр Татварын хэлтэс

 

Олс таталт

1-р байр Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

2-р байр Биеийн тамир, спорт хороо

3-р байр Хороод

 

Багийн сумо

1-р байр Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

2-р байр Нийгмийн даатгалын хэлтэс

3-р байр Бүртгэлийн хэлтэс

 

Дартс

1-р байр Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

2-р байр Хороод

3-р байр Хөдөлмөрийн хэлтэс

Leave a Reply

  • Facebook