быстрый займ на карту
Үзсэн: 366

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО ШИНЭ ЗАМ, ЖИШИГ ГУДАМЖТАЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор байрнаас Чингэлтэй-Хайлаастын авто замтай холбогдох 0.64 км авто замын ажлыг хийж гүйцэтгэлээ. Замын нээлтийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, 16 дугаар хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Т.Идэрцагаан болон хорооны иргэд оролцлоо.

Шинэ зам барьж буйтай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 10 өрх хашаагаа татаж, 4 өрх хашаагаа шинэчлэн барьж, мод, зүлэг тарьсан юм. Мөн   “Жишиг гудамж” төслийг хэрэгжүүлэн иргэдийн 4 бүлэг, 23 иргэн 58 айл, өрхийн хашааг жигдлэн засварлаж, будах хээлэх ажлыг хийсэн.

Ийнхүү 16 дугаар хороо шинэ зам, жишиг гудамжтай болсноор иргэд хөрсний бохирдолгүй, эрүүл, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.

Leave a Reply

  • Facebook