быстрый займ на карту
Үзсэн: 581

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаан дүүргийн Хурлын танхимд болж байна. Энэ удаагийн хуралдаанаар  Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх,  2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах асуудлыг тус тус хэлэлцэж байна.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг танилцуулж, хурлын хороодын дарга нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал, дүгнэлтээ танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэлээ. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Жаргалтай амьдрал-нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил, Жишиг төлөвлөлт-дэд бүтцийн хөгжил, Жаргалтай орчин-ногоон хөгжил, Жаргалтай иргэн-нутгийн удирдлагын хөгжил гэсэн  5 бүлэг, 64 зорилтын 141 үйл ажиллагааг  хэрэгжүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook