УРАЛДААНЫГ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДАГУУ ДҮГНЭЖ, УРАМШУУЛЛАА

Дүүргээс хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэнд-2020” хөтөлбөр, 2018 оны “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/391 дүгээр захирамжаар батлагдсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах болзолт уралдаан”-ыг зохион байгуулан явуулж, шалгаруулалтыг дүгнэлээ. Тус уралдааныг дүүргийн 1-19 дүгээр хороодын ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төвүүд, нарийн мэргэжлийн эмч нар, хороодын Засаг дарга нарыг хамруулан, болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг дүүргийн ЗДТГ-ын цэргийн штаб, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж шалгарууллаа.

Шалгаруулалтын шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн Засаг дарга бөгөөд батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, удирдлагууд, хороодуудын Засаг дарга, ажлын албаны дарга,  өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар тус тус оролцлоо.

Дүүргийн Засаг дарга бөгөөд батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, хэлсэн үгэндээ  “2019 онд энэхүү уралдааныг бүтэн жилийн хугацаатай Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах, албад, нэгжүүд ажлын уялдаа холбоогоо хангаж ажиллах, тусгах, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр, хороодод, өрхийн эрүүл мэндийн төвд явагдаж байгаа ажлаа сурталчилж, таниулах, мэргэжлийн чиглэлийн зөвлөмж, санамж, боловсруулж иргэд, залуучуудад хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй, даатгалаа төлөөгүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байгаа залуучуудын судалгааг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж, танилцуулан, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллах шаардлага байгаа”-г онцоллоо.

Уралдааны дүнгээр:

БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Төрөл Эзэлсэн байр Шалгарсан байдал Шалгуурын дагуу авсан оноо
Хорооны ЗДАА
1 Хорооны ЗДАА 1-р байр 13 дугаар хороо 110
2 Хорооны ЗДАА 2-р байр 19 дүгээр хороо 108
3 Хорооны ЗДАА 3-р байр 11 дүгээр хороо 106
Өрхийн эрүүл мэндийн төв
1 Өрхийн ЭМТ 1-р байр “Мэнд-Арвижих” ӨЭМТ

/13-р хороо/

110
2 Өрхийн ЭМТ 2-р байр “Ундрах-Ирээдүй”

/19-р хороо/

108
3 Өрхийн ЭМТ 3-р байр “Цэнгэлжаргалхайрхан”

/11-р хороо/

106
Нарийн мэргэжлийн эмч нар
1 ДЭМТ-ийн эмч 1-р байр Г.Билэгжин /Арьс, харшил/ 44
2 ДЭМТ-ийн эмч 2-р байр Б.Тунгалаг /Дотор/ 36
3 ДЭМТ-ийн эмч 3-р байр Б.Баярсайхан /ЧХХ/ 32
Хорооны Засаг дарга нар
1 Засаг дарга 1-р байр Г.Бадамгарав /13-р хороо/ 90
2 Засаг дарга 2-р байр Б.Цогзолмаа /15-р хороо/ 85
3 Засаг дарга 3-р байр П.Чулуунцэцэг /10-р хороо/ 80

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook