ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИССЫН ХУРЛААР 556 ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/198 тоот захирамжаар 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих зорилготой дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын салбар комиссыг байгуулан ажиллаж байна.

Тус комисс нь салбар комиссын ажиллах дүрмийн дагуу  боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан 7 хоног бүрийн мягмар гараг бүр хуралдаж, 2018 онд 48 удаагийн хурлаар хөгжлийн бэрхшээлтэй 556 хүүхдийн асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд, 23 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулан, хүүхдийн биеийн байдал сайжирсан,  өвчин гэмтлийн жагсаалтад онош ороогүй зэрэг шалтгаанаар 42 хүүхдийн байнгын асаргааг цуцалсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг хамруулсан сургалт, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн болон холбогдох хууль, журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 оны  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэн  ажиллана.

Leave a Reply

  • Facebook