НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЕР УС, ХӨЛДӨЛТ, УС, ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН ҮЕД  АЖИЛЛАХ ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын өгсөн шийдвэрийн дагуу дүүргийн Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хурлыг Ажлын хэсгийн дарга Ч.Цогтбаяр, дүүргийн Онцгой комиссын орлогч дарга Онцгой байдлын хэлтсийн  дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулан 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулсан.

Шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар 7, 8, 18, 12, 17 дугаар хорооны  айл өрх, иргэдийн хашаанаас булгын ус газрын харснөөс нэвчин урсаж нийтийн эзэмшлийн зам талбайд хөлдөлт үүссэн голомтод авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан. Дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын “Г” гудамж, 17 дугаар хорооны  Баянхайрханы 4 дүгээр гудамжинд үүссэн нөхцөл байдлын голомтод ажиллахад шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл болон нөөц бүрдүүлэлтийн зардлын төсвийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, дээрх хороодуудад шаардлагатай төсөв хөрөнгийг дүүргийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэхээр ажлын хэсгийн шийдвэрийг гаргасан.

Онцгой байдлын ерөнхий газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка төслийн багийхантай хамтран Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албадын дарга нарт Онцгой комиссын албан бичгийг хүргүүлэн ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook