ОЮУНЛАГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд математик, мэдээлэл технологийн хичээлийн чанарыг ахиулах, сэтгэлгээний өндөр хурдтай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Оюунлаг Чингэлтэйчүүд” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд “Олонлог Эгзе” сургуультай хамтран өөрсдийн хүч хөдөлмөр, сурлагаараа манлайлан суралцсан дүүргийн 105 сурагчийг мэдээллийн технологиор гүнзгийрүүлэн сургаж байна. “Оюунлаг Чингэлтэйчүүд” төслийн явц, сургалтын орчинтой Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар танилцлаа. Энэ үеэр “Олонлог” сургуулийг  үүсгэн байгуулагч Б.Баясгалан, “Олонлог Эгзе” сургуулийн багш нар сургалтын үйл ажиллагаа, сурагчдын бүтээсэн цахим бүтээлүүдээс танилцуулж, сурагчид санал, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Leave a Reply

  • Facebook