ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын хэсгийн ахлагчдын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал 12 дугаар сарын 20-ны өдөр болж ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэлээ.

Энэ үеэр “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан 2018 оны ажлаараа бусдыгаа хошуучлан идэвх, санаачлага, үр бүтээлтэй ажиллаж буй хороодын зарим хэсгийн ахлагч нарыг дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар медаль”, “Хүндэт өргөмжлөл”, “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан юм.

Leave a Reply

  • Facebook