быстрый займ на карту
Үзсэн: 192

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвх, зүтгэл гарган хамт олноо манлайлан ажилласан дүүргийн 19 дүгээр хорооны “Ундрах-Ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Я.Ерөөлт, Д.Сэлэнгээ нарыг Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулан өгч цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Leave a Reply

  • Facebook