ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байрны баруун талд бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил

Тендер шалгаруулалтын дугаарЧДХААА 13/014

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байрны баруун талд бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил”ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн саналын 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

2.1.1 заалт – Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт ор олцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн, 14 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

2013 оны 07 дугаар сарын 23-нд www.e-procurement сайтад нийтлэгдсэн.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Мэргэжилтэн А.Гэрэлболд Утас: 70110769

The camaraderie you may think enjoying on line would not be a https://writemypaper4me.org social expertise

Leave a Reply

  • Facebook