ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд өсвөр үе, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшил олгох, сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн дүүргийн “Хайрхан хөгжлийн төв”-ийн спорт заланд болж байна.

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, хэлтэс, албадын дарга мэргэжилтнүүд, 1-19 дүгээр хороодын Засаг дарга, Ажлын албаны ажилтан албан хаагчид, ЕБС-ийн удирдлагууд, сурагчид  оролцлоо.

Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 12 сургуулийн 220 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Leave a Reply

  • Facebook