ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛЭЭР “3D ПРИНТЕР” АШИГЛАН БҮТЭЭЛ УРЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

“Чингэлтэйн боловсрол 2020” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын технологи, мэдээлэл технологийн хичээлийн чанар, үр өгөөжийг сайжруулах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн шийдэл бүхий 3D принтер тоног төхөөрөмжийг ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол болон 1-19 дүгээр хороодын Засаг дарга нар, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцов.

3D принтер нь сурагчид технологийн хичээлээр аливаа зүйлийг бүтээхдээ загвараа гаргах, урьдчилан төлөвлөх, бүтээлчээр хандах төлөвшлийг олгохоос гадна төлөвлөсөн загвараа гурван хэмжээст бодит бүтээл болгох давуу талтай аюулгүй ажиллагааг бүрэн хангасан орчин үеийн шийдэл бүхий төхөөрөмж юм.

Мөн үеэр дүүргийн сурагчдын юнимат болон 3D тоног, төхөөрөмжөөр урласан бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн толилууллаа.

 

 

Leave a Reply

  • Facebook