ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хороо, 19 хорооны Ахмадын зөвлөлүүдийн 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан тэргүүний ажиллагаатай ахмадын зөвлөлийг шалгаруулж, ахмадуудын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж буй хороодын Засаг дарга, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул нар гардуулж өглөө.

Тэргүүний ажиллагаатай ахмадын зөвлөл 1 дүгээр байрт 4 дүгээр хорооны ахмадын зөвлөл, 2 дугаар байрт 5 дугаар хорооны ахмадын зөвлөл, 3 дугаар байрт 15, 19 дүгээр хорооны ахмадын зөвлөл, тусгай байрт 10, 12, 18 дугаар хороодын ахмадын зөвлөл тус тус шалгарсан байна.

Мөн дүүргийн Ахмадын хорооны хүндэт өргөмжлөлөөр 1 дүгээр хорооны Засаг дарга У.Сайнболд, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг, 8 дугаар хорооны нийгмийн ажилтан П.Ариунцэцэг, 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан Г.Гандолгор нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook