быстрый займ на карту
Үзсэн: 305

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

Шинэ жилийн баяр, цаг үеийн асуудлаар Чингэлтэй дүүргийн Онцгой комисс хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 07 дугаар тушаалыг Онцгой комиссын бүрэлдэхүүнд танилцуулан баяр, амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг томилж ажиллуулах, байгууллагын харуул, хамгаалалтыг сайжруулж, гал түймрийн аюул, цахилгааны гэмтэл, ус алдах хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, гамшиг аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хариуцсан дарга нар мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж тогтмол танилцуулж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Leave a Reply

  • Facebook