быстрый займ на карту
Үзсэн: 182

ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107, дүүргийн Засаг даргын 2018 оны А/723 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2019 оны оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 21-ний өдрийг дуустал ажлын өдөр 09.00-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2019 оны бүртгэлийг удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллах дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдлаа.

Ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2019 оны бүртгэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулан явуулах, нууцын тухай хууль, дүрмийг мөрдлөг болгон ажиллаж цэргийн бүртгэлийн чанар, үр дүнг тооцон ажиллах талаар үүрэг даалгавар өгөв.

Ажлын хэсгийн Орлогч дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажил үүргийн хуваарь, бүртгэлийн явцад хяналт тавьж, шалган туслах ажлын талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook