быстрый займ на карту
Үзсэн: 322

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ,  ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН 2018 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх,  өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.  Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж Засаг даргын дэргэдэх,  өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэн дүгнэлээ.

Хуралд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн дасгалжуулагч нар оролцлоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2019 онд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж шигшээ багуудын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Засаг даргын зохицуулах зөвлөлийн гишүүд засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын 2018 оны ажлын тайланд  үнэлэлт, дүгнэлт хийж, дүүргийн шигшээ багийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцон, дасгалжуулагч нарын санал, бодлыг сонсон, 2019 оны үйл ажиллагааны зорилго зорилтоо тодорхойллоо.

Энэ онд спортын 13 төрлөөр өсвөрийн шигшээ багуудаа хичээллүүлж, дасгалжуулагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулан тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоо, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлэн ажилласны үр дүнд 89 удаагийн тэмцээнд оролцож нийт 435 багц медаль хүртсэн байна.

Медалийн тоон дүн :

  • Нэрэмжит тэмцээнээс 36 алт, 46 мөнгө, 51 хүрэл,  нийт 133 медаль
  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс 37 алт, 24 мөнгө, 31 хүрэл нийт 92 медаль
  • Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 37 алт,  45 мөнгө, 45 хүрэл, нийт 127 медаль
  • Олон улсын тэмцээнээс 22 алт, 22 мөнгө, 26 хүрэл, нийт 70 медаль
  • Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийт 11 медаль
  • 2018 оны Залуучуудын Олимпийн III их наадмаас 1 мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна

 

 

 

Leave a Reply

  • Facebook