быстрый займ на карту
Үзсэн: 268

ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг олон улс, улс, нийслэлийн тэмцээнд тогтмол амжилттай оролцож буйг нь үнэлж шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ нар гардуулан өгч ажил хөдөлмөр, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багууд энэ онд гадаад, дотоодын 89  уралдаан тэмцээнд оролцож нийт 435 багц медаль хүртсэн байна.

Leave a Reply

  • Facebook