быстрый займ на карту
Үзсэн: 384

ДҮҮРГИЙН ШИЛДЭГ СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Сурагчдын авьяас чадвар, амжилт бүтээлийг үнэлж, дүгнэн алдаршуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг нийслэл, дүүргийн “Шилдэг сурагч” шалгаруулах үйл ажиллагааны хүрээнд 2018 онд анги хамт олноо хошуучлан, сурлага, урлаг, спортын амжилт гаргасан 16 шилдэг сурагчийг дүүргийн “Шилдэг сурагч” медалиар шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ нар гардуулан өгч сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Эдгээр сурагчид дүүргийн 26 мянга гаруй сурагчдаас “Шилдэг оюунлаг”, “Шилдэг манлайлагч”, “Шилдэг Тамирчин”, Шилдэг авьяаслаг” “Шилдэг бүтээлч” сурагчаар тодорсон билээ.

Leave a Reply

  • Facebook